“МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: “Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жил, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад ертөнцөд гарах гол гарц, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон иргэний нисэхийн салбарын хөгжлийн чиг хандлага, өнгө төрхийг тодорхойлж, мэдлэг чадвар, дадлага туршлагатай боловсон хүчнийг бүрдүүлэн олон нийтийн ашиг сонирхол, эрх ашгийг дээдэлсэн үйл ажиллагаагаар аялал жуулчлалыг дэмжсэн, иргэдийн нийгмийн хэрэгцээг хангасан, эрэлтэд … Continue reading “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа